Аймгийн удирдлагууд Улаан-Уулд алба хаагч нутгийнхаа цэргүүдийг эргэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн удирдлагууд
Дорноговь аймгийн Улаан-Уул суманд байрлах 0129 дүгээр ангид алба хааж байгаа
хилчин дайчдаа эргэж, тэдний алба, ахуй хангамж, сэтгэл зүйн байдалтай
танилцжээ.
Аймгийн ИТХ-ын дарга
С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ,
Цэргийн штабын дарга, Дэд хурандаа Ш.Гансүх, Засаг даргын зөвлөх Б.Гантогтох нараас
гадна Сайнцагаан сумын 2-р багийн байлдагч Ш.Дорждэрэмийн эмээ Алгирмаа нар тус
бүрэлдэхүүнд явж, 0129 дүгээр ангийн нөхцөл байдал, ахуй хангамж, үйл
ажиллагаа, түүх, дурсгал, алдрын танхимтай танилцжээ.
Дундговь аймгийн анхны даргаар
ажиллаж байсан Хошууч генерал Чимидийн Мижид тус ангийн хоёр дахь захирагчаар
ажиллаж байсан бөгөөд өнөөдөр энэ ангид нийт 60 алба хаагч байгаагийн 59 нь
Дундговь аймгаас хугацаат цэргийн алба хааж байгаа залуучууд байгаа аж.
Хүүгээ эргэж ирсэн эмээ Алгирмаа
түүний алба хааж байгаа байдал, ахуй хангамж, эрхэлж байгаа ажилд нь сэтгэл
хангалуун байгаагаа илэрхийлж, “Хүүгээ цэргийн албаа нэр төртэй хааж, үеийн
нөхөдтэйгээ мөр зэрэгцэн эрдэмд шамдан боловсорч байгааг нь харахад үнэхээр
сайхан байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.