"Төл таван эрдэнэ" аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-04-03 14:03:54

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Төл таван эрдэнэ" аяныг өрнүүлж байна.

Тус аймаг 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон зарласан. Үүний хүрээнд дээрх аяныг гуравдугаар сарын 25-наас энэ сарын 25 хүртэл зарлаад байгаа юм. Аянд сургуулийн сурагчид, бүх шатны төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцох ажээ.

Аяны хүрээнд төл хүлээн авахад гарах эрсдэлийг бууруулах, төлчин хүүхэд, төлчин албан хаагч арга хэмжээг идэвхжүүлэн малчин айлд туслуулах, хамтын ажиллагаатай байгууллагууд сумд руу төл хүлээх авах, ямаа самнах зэрэгт нь туслах зэрэг ажлуудыг хийх юм байна. Мөн өндөр настан, олон малтай бүл хүч муу айлуудыг сонгон авч дээрх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Шаардлагатай тохиолдолд хүн болон малын эмчийг малчны хотонд ажиллуулах аж.

Нүүдлийн мал аж ахуй, мал маллагааны арга ухаан, малчин хүний хөдөлмөрийн онцлог, амьдралын дадал хэвшлийг танин мэдүүлэх, хаврын улиралд малчдын төл хүлээн авах, бойжуулах, ямаа самнах ажилд туслалцаа дэмжлэг үзүүлэх, гарсан төлийг бүрэн бойжуулах зорилготой уг аян өрнөж эхлээд байна.


相关新闻