Завханд хүүхдийн шүдний өвчлөл буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-22 10:57:41

Завхан аймгийн Хүүхдийн шүдний тасгаар одоогийн байдлаар 1300 гаруй хүүхдүүд эмчлүүлжээ.

Тус тасаг он гарсаар гурван удаагийн нэгдсэн үзлэгээр 3098 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, 180 хүүхдийн шүдийг эрүүлжүүлэн, давхардсан тоогоор 820 хүүхдийг амны хөндийн эрүүл ахуйн сургалтанд хамруулсан байна. Үүний үр дүнд бага насны хүүхдийн шүд цоорлын эрчим улс, аймгийн дунджаас бага байна.

Завхан Б.Мягмарсүрэн

相关新闻