Шинэжинст суманд дөрвөн ихэр хурга гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-30 22:50:40
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Нэгдүгээр багийн малчин С.Сангидоржийн хотонд 4 ихэр хурга мэндэлжээ.
Ямаа ихэрлэх нь элбэг, харин хонь ихэрлэх, тэр дундаа олон ихэр хурга гаргах нь ховор тохиолдол аж. Тиймээс монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрэн олон түмээр өсч үржихийн бэлгэдэл гэж үздэг байна.
Сонирхуулахад, Шинэжинст сум Баянхонгор аймгаас 240 км зайтай. тус сум цагаан ямаагаар алдартай бөгөөд дэлхийд хамгийн нарийн ширхэгтэй цагаан ноолуур бэлтгэж гаргадаг. Өөрөөр хэлбэл, улсад хамгийн чанартай цагаан ноолуурын дээд үнийг тогтоож байдаг сум гэж хэлж болох аж.

相关新闻