Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт өөрчлөлт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-30 21:10:06
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  ХХҮГ-аас хэрэгжүүлдэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт өөрчлөлт оржээ. Тухайлбал, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т 18-39 насны иргэдэд гэсэн заалт 18-45 нас болж өөрчлөгджээ.

Мөн 35-аас дээш насны хувиараа бизнес эрхэлдэг иргэн, өрхөд гурав хүртэлх сая төгрөгийг 24 сарын хугацаатай олгодог байсан зээл энэ жилээс 5 хүртэлх сая төгрөгийн 36 сарын хугацаатай болжээ.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 3 хүртэлх сая төгрөгийг 36 сарын хугацаатай олгодог байсан  зээл 5 хүртэлх сая төгрөгийн  48 сарын хугацаатай болов.

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгч 15-24 насны иргэд болон гарааны бизнес эрхлэх хүсэлтэй 15-34 насны залуучуудад санхүүгийн дэмжлэг олгодог байсныг 18-35 нас болгон өөрчилжээ. Зээлийг 100 хувь эргэн төлдөг бөгөөд өнгөрсөн онд ХХҮГ-аас 300 сая төгрөгийг хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан байна. 

相关新闻