Нийтийн их цэвэрлэгээнд 300 гаруй хүн оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь/МОНЦАМЭ/. Сар бүр нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулдаг уламжлалын дагуу Сайншандын сумын иргэд нийтийн их цэвэрлэгээ хийлээ.
Сумын Засаг даргын захирамжийн дагуу хотын хэмжээнд байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг цэвэрлэх иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Хотын соёл-Биднээс эхэлнэ" уриан дор сумын төсөвт байгууллагын алба хаагчид, хувийн хэвшлийн нийт 356 хүн 28 тонн орчим хог цэвэрлэв.
Сумын ЗДТГ-аас өмнөх жил хэрэгжүүлж байсан хотын соёлыг дэлгэрүүлэх зорилтод ажлыг үргэлжлүүлж гэр хорооллын гудамж, эгнээг цэгцлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хотын өнгө үзэмжийг сайжруулах, хүүхэд залуучуудын санал санаачилга, бүтээлч оролцоог дэмжих ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.