Тэмцээний ялагчдыг гадаадад аялах эрхээр шагнав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БТСГ-аас 2019 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, Спортын мастер Ц.Мөнхөө агсны нэрэмжит болгож, энэ сарын 23-24-ний өдөр зохион явууллаа.
Тэмцээнд
26 багийн 250 гаруй тамирчин оролцож, эрэгтэйчүүдээс С.Ёндонжунай ахлагчтай
Гучин-Ус сум, эмэгтэйчүүдээс Г.Сугарсүрэн ахлагчтай Сант сумын баг тэргүүн
байрыг эзлэв. Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор Гучин-Ус
сумын тамирчин О.Төмөрчөдөр, Төрийн банкны тамирчин Ч.Номинчулуун, “Шилдэг тэгш
тоглогч”-оор Баруунбаян-Улаан сумын тамирчин З.Буянжаргал, Б.Гантуул, “Шилдэг
тоглогч”-оор Гучин-Ус сумын тамирчин С.Ёндонжунай, Төрийн банкны тамирчин Б.Наранзул
нар шалгарлаа. Шилдэг тамирчдыг гадаадад аялах эрхийн бичгээр шагнан
урамшуулав.