46 мянган мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 15:30:12

Баянхонгор аймгийн хэмжээнд эжнэ сарын 18-ны байдлаар 46 мянга гаруй мал хорогдсон мэдээ байна.

Тус аймгийн 12 сум зудархуу байгаа ч хаваржилт хүндрэл багатай байгааг албаныхан мэдээлсэн. Цаг агаар дулаан хэдий ч малын хорогдолт цөөнгүй байгааг мөн онцолж байна.

Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийн дагуу Баянхонгор аймагт 380 орчим тн өвс, 400 тн тэжээлийг үнэгүй болон хөнгөлөлттэйгөөр малчдад тараажээ. Мал төллөлт эхэлсэн энэ үед өвс, тэжээлийн дутагдлаас болж бог мал хорогдож байгааг малчид ярьж байна.

Б.Мөнхзул

 

 

相关新闻