Аймгийн Цэргийн дуу дуулаачдын IY уралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-25 17:48:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, БСУГ-аас зохион байгуулж буй “Эх орон танаа” цэргийн дууны уралдаанд 18 сумын 40 гаруй дуучин оролцож, цэрэг, эх орноо магтан дуулж байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 40 дүгээр тогтоолоор “Соёлын үйлдвэрлэл” аймгийн дэд хөтөлбөрийг баталж, сум бүрийг өөрийн брэнд соёл урлагийн үйл ажиллагаатай байхаар тусгасан. Энэ хүрээнд Хайрхандулаан сумын Соёлын төвөөс “Цэргийн дуу дуулаачдын уралдаан”-ыг жил бүр зохион байгуулж хэвшээд байна. Тус уралдааныг сум, бүсийн хэмжээнд 3 дахь, аймгийн хэмжээнд 4 дэх удаагаа зохиож буй нь энэ юм.

相关新闻