Зүүн хойд Азийн нутгийн Захиргаадын холбооны төлөөлөгчид Дорноговьд зочлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Зүүн хойд Азийн Нутгийн захиргаадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Ген болон албаны төлөөлөгчид Дорноговь аймагт гуравдугаар сарын 19-нөөс 20-нд зочлов.
Төлөөлөгчдийг Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч уулзан орон нутгийн онцлог, хөгжил дэвшил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаас танилцуулж харилцан санал солилцлоо. Энэхүү холбоонд зургаан улсын 70 гаруй хот муж гишүүнчлэлтэй бөгөөд үүнд Дорноговь аймаг багтдаг аж.
Тиймээс Солонгосын муж аймгуудтай хамтран ажиллах, харилцаа тогтоох, хөрөнгө оруулалтыг татах, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа Засаг дарга Т.Энхтүвшин илэрхийлэв. Харин Зүүн хойд Азийн нутгийн Захиргаадын холбооны нарийн бичгийн дарга Хун Жун Ген Дорноговь аймаг тус холбооноос зохион байгуулдаг форум, бусад үйл ажиллагаанд тогтмол оролцож ирсэн.
Орон нутгаас төрийн алба хаагчдыг чадавхжуулах, сургалт зөвлөгөөнд оролцуулах, Солонгосын зарим муж хотуудтай хамтран ажиллахад тусалж дэмжих зэрэг санал тавьсан.
Бид судалж үзэж хамтран ажиллах болно гэв. Албаны төлөөлөгчид Ноён хутагтын музейгээр зочилж Хамарын хийд, Хайрхан
уул руу зорчин тэмээ унаж монгол ахуйг сонирхсноос гадна салхин парк, нефтийн үйлдвэрийн бүтээн
байгуулалттай танилцав.