"Хэрэглэгчээ сонсъё" өдөрлөг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Сайншанд сумын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөл хамтран "Хэрэглэгчээ сонсъё" өдөрлөг зохион байгууллаа.
Төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх зорилготой өдөрлөгт "Чандмань-Илч" ОНӨ ХХК, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХХК, Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн өмчийн газар, Статистикийн хэлтэс, Монгол банкны Дорноговь аймаг дахь салбар, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Авто тээврийн төв, "Мэдээлэл холбоо сүлжээ" ТӨХХК зэрэг байгууллага оролцож хэрэглэгчдэд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэв.
Иргэд цахилгааны төлбөрөө төлөх, ус дулаан хангамж, газар өмчлөх зэрэг амьдралд тохиолддог нийтлэг хэрнээ хэрэгцээтэй асуудлаар лавлаж мэдээлэл хүлээн авсан байна.
Ялангуяа “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компаниас ухаалаг худгийн систем нэвтрүүлж хэрэглэгчдэд картаар үйлчилж эхэлсэн нь шинэлэг ажил болсон гэж хэрэглэгчдийн төлөөлөл ярив.
Мөн Сайншанд сумын ЗДТГ-аас
газрын асуудал, халамж үйлчилгээ, өргөдөл гомдол, санал хүсэлт хариуцсан
мэргэжилтнүүд өдрийн найман цагаар иргэдэд үйлчилж буй.