Дорноговьд ажлын байр нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймагт 2017 онд 1300 гаруй иргэн ажилтай болсон бол 2018 онд 2658 ажлын байр шинээр бий болсон гэж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ярив.
Ихэнх ажлын байр уул уурхайн салбарт буй болжээ. Орон нутагт уул уурхайн салбар сэргэж баяжуулах болон боловсруулах үйлдвэр баригдсан, компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийнхныг ажлын байраар хангасан, үүнийг дагаад дагалдах жижиг бизнес хөгжсөн зэрэг үзүүлэлт нь иргэдийг ажилтай орлоготой болох боломжийг бүрдүүлсэн байна.
Цаашид
орон нутгаас сум бүрт нэг томоохон үйлдвэр барих үүнийг тойрсон жижиг үйлдвэрлэл
хөгжүүлэх бодлого баримталж байгаа аж.