Цэргийн алба хаагчдын хэрэглэж байсан зэвсэг техникийн заримаас дэлгэж үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөрт зориулсан арга хэмжээний үеэр цэргийн хүрээний зарим анги алба хаагчдын хэрэглэж байсан, эдүгээ хэрэглэж байгаа эд зүйлс, зэвсэг техникийн заримаас олон нийтэд үзүүлэв.
Калашников автомат буюу "АКА-47", "АКМ", гар буу, винтов, зенитийн "ЗУ-23-2" буу, танк эсэргүүцэх мина зэрэг
олон төрлийн зэвсэг техникийг иргэд, хүүхэд багачууд үзэж сонирхов.
Ялангуяа гурван жилийн цэргийн алба хааж
байсан эрчүүд, ахмадууд өөрсдийнхөө хэрэглэж байсан зэвсэг техник, эд хэрэгслээ
хараад ихээхэн танил дотно санагдаж байснаа дурссан юм.
Дашрамд
дурдахад, Дорноговь аймаг дахь хилийн ба зэвсэгт хүчний анги салбарууд, Онцгой
байдлын аврагчид зэрэг нийт 21 алба хаагч эдүгээ эх орныхоо томилолтоор хилийн чанадад
энхийг сахиулах үйлсэд оролцож байна.