100 буудалт даамын тэмцээнд 1208 сурагч өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын 42 дугаар дунд сургуулийн 50 жилийн ойн нэрэмжит "100 буудалт даамын 1000 сурагч " тэмцээн өнөөдөр эхэллээ.
Тэмцээнд 1000 хүүхэд оролцуулахаар зохион байгуулагчдаас төлөвлөж байсан ч 100 буудалт даамаар оюун ухаанаа сорин өрсөлдөх сонирхолтой илүү олон хүүхэд бүртгүүлжээ. Энэхүү тэмцээнд 1208 хүүхэд өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Тэмцээн энэ амралтын өдрүүдэд үргэлжилж шилдгүүдээ тодруулна.