Дайчид дөрвөн жил дараалан аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-15 13:11:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний лигийн эхний шатанд Архангай Алтан Дорнодын Дайчид болон Өвөрхангай Тэнүүн Өлзий баг учраа таарсан бөгөөд хоёр багийн цувралын шийдвэрлэх тав дахь тоглолт Тэнүүн Өлзий багийн “Агар” төвд боллоо.


Тоглолтын эхнээс Дайчид илүү явсаар эцсийн шүгэл дуугарахад 113:109-өөр хожлоо. Дайчид багаараа тоглолтын турш 15 холын шидэлт хийсэн нь хожил авах хамгийн том шалтгаан байжээ. Энэхүү тоглолтод Т.Санчир 34 оноо, 9 самбар авч багаа тэргүүлсэн бол лигеонер төвийн тоглогч А.J West 24 оноо, 12 самбар, 6 хаалт хийж талбайн бүх талд жигд байлаа.


Архангай Алтан Дорнодын Дайчид баг ийнхүү Сүхбаатар Альянс Тех болон Ховд Шонхорууд багийн хожсонтой нь аваргын төлөө тоглохоор болов.

相关新闻