Сүхбаатар аймгийн баг цувралыг 3:2 болголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсанбөмбөгийн Үндэсний лигийн тэргүүн хэсгийн плей-оффын эхний шатанд шилдэг дөрвөн баг өрсөлдөж байгаа бөгөөд энэ удаад Сүхбаатар Альянс Тех болон Ховд Шонхорууд багийн цувралын тав дахь тэмцээн болов.
Тус тэмцээний эхнээс тэнцүүхэн өрсөлдсөөр, хоёрдугаар хагаст Сүхбаатар Альянс Тех нягт хамгаалж, бөмбөг тасалж цөөнгүй оноо авснаар илүүрхэж эхэлсэн. Улмаар 106:98-аар Сүхбаатар аймаг хожиж цувралын харьцааг 3:2 болголоо. Тус тэмцээний шилдгээр 21 оноо, 7 самбар, 3 оновчтой дамжуулалтаар З.Энхтөр нэрлэгдэв.