Чөлөөт бөхийн эрэгтэйчүүд дэлхийн цомын АШТ маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-15 11:38:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 46 дахь удаагийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн маргааш ОХУ-ын Якутск хотын “Триумф” спортын ордонд эхэлнэ.


Манай шигшээ баг АНУ, Иран, Гүржийн шигшээ багтай “В” хэсэгт багтсан. Зохион байгуулагч орон ОХУ, эрх чөлөөний арлын Кубын шигшээ багтай Дэлхийн цомын АШТ-ийг нээнэ. Харин Монголын шигшээ баг эхний барилдаанаа бөхийн орон Ираны шигшээ багтай халз барилдахаар оноолт таарчээ.


Дэлхийн цомын хуваарьтай танилцуулж байна. 


Гуравдугаар сарын 16 / бямба гараг/

 

07:30 - 08:00 - Жин үзэлт, эмчийн үзлэг

10:00 - 12:30 - Нэгдүгээр тойрог “А” хэсэг ОХУ - Куба, Япон - Турк, “В” хэсэг АНУ - Гүрж, Монгол - Иран

15:00 - 15:30 - Нээлтийн ёслолын ажиллагаа

15:30 - 18:00 - Хоёрдугаар тойрог “А” хэсэг ОХУ - Япон, Турк - Куба,

“В” хэсэг АНУ - Иран, Монгол - Гүрж

 

Гуравдугаар сарын 17 /ням гараг/


07:30 - 08:00 - Жин үзэлт, эмчийн үзлэг

10:00 - 12:30 - Гуравдугаар тойрог “А” хэсэг ОХУ - Турк, Куба - Япон,

“В” хэсэг АНУ - Монгол, Иран - Гүрж

12:30 - 15:45 - 5/6, 7/8 дугаар байрын төлөөх барилдаан

14:15 - 15:45 - Хүрэл медалийн төлөөх барилдаан

16:00 - 18:00 - Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

相关新闻