“Марш тактик” тэмцээнд Зэвсэгт хүчний 186 дугаар анги тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-14 19:02:36
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн боллоо.

Тэмцээнд Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд, Онцгой байдал, Цагдаагийн газрын 19 тасаг оролцож гранат шидэлт, гир өргөх, 10 км-ийн гүйлт, буудлага, хөнөөлийн голомтод ажиллах, үй олноор хөнөөх зэвсгээс эсэргүүцэн хамгаалах зэрэг даалгавар гүйцэтгэлээ.

Нийлбэр онооны дүнгээр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлах, ахлагч О.Болдбаатар даргатай тасаг нэгдүгээр байр эзэлж цом, алтан медалийн эзэд боллоо. Харин ахлах ахлагч Г.Энхтөр даргатай Онцгой байдлын газрын нэгдүгээр тасаг дэд байр, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлах дэслэгч Л.Эрдэнэбилэг даргатай гуравдугаар тасгийн хамт олон гуравдугаар байрт орлоо.

Марш тактикийн тэмцээн нь хүчний байгууллагын алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлэн байдлыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, харилцан суралцах, цэргийн хөдөлмөрийн онцлогийг иргэд олон нийтэд сурталчлах зорилготой юм.

相关新闻