Тусгай олимпын наадмыг Абу Даби хотноо өнөө шөнө нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-14 17:21:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Тусгай олимпын зуны 15 дугаар наадам өнөө шөнө Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо эхэлнэ.


Тус наадамд дэлхийн 190 гаруй орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөх бөгөөд наадам энэ сарын 22-нд өндөрлөнө. Монгол Улсаас 28 тамирчин, найман дасгалжуулагч, эмч нарын бүрэлдэхүүнтэй оролцож байна. Манай тамирчид бадминтон, усанд сэлэлт, хөнгөн атлетик, боччи, жүдо бөх, хөлбөмбөг, ширээний теннис гэсэн үндсэн төрөлд өрсөлдөнө.


Мөн энэ удаагийн тусгай олимпын наадамд туршилтаар орж байгаа спортын бүжгийн төрөлд хоёр тамирчин хүч үзэх юм. Спортын бүжгийн төрөл нь дараагийн олимпоос үндсэн төрөл болно. Манай тамирчид өчигдөр сүүлийн бэлтгэлд хамрагдсан бөгөөд өнөө шөнө болох нээлтийн ёслолд оролцоод тэмцээнээ эхлүүлнэ.


Монголын тусгай олимпын хороо байгуулагдаад хоёр удаагийн олимпод оролцсон. Тухайлбал, 2015 онд АНУ-ын Лос Анжелес хотод болсон Тусгай олимпын зуны наадмаас алт, мөнгө, хүрэл медаль тус бүр дөрвийг хүртсэн байна. Мөн 2017 онд Австрийн Граз хотноо болсон Тусгай олимпын өвлийн наадмаас хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байдаг.

 

Тусгай олимпын наадамд өрсөлдөх тамирчдын нэр болон төрөл

 

Ширээний теннис: Ганцаарчилсан - эр, эм Б.Амарболд, У.Нинжбадам

 

Хосын төрөл: Б.Амарболд, У.Нинжбадам

 

Дэмжин тоглогчтой Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ

 

Усан сэлэлт:

 

25 метрт: Б.Элбэрэлт, Э.Гүнжсүрэн

 

50 метрт: Б.Элбэрэлт, Э.Гүнжсүрэн

 

100 метрт: Б.Элбэрэлт

 

Бадминтон: Ганцаарчилсан эр, эм М.Оргил, Б.Мягмарнаран

 

Хосын төрөл: М.Оргил, Б.Мягмарнаран

 

Дэмжин тоглогчтой Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн

 

Боччи: Б.Амарсанаа, Э.Энхтуул

 

Хөлбөмбөг: Үндсэн тамирчид: Д.Батзориг, Э.Даваадорж, Г.Ганзориг, Х.Гантулга, Х.Ирмүүн, П.Бумбаяр

 

Дэмжин тоглогч: Б.Отгонбаяр, Б.Эрдэнэ-Очир, Ч.Эрдэнэбаяр,Т.Пүрэв,Т.Нарантуяа

 

Хөнгөн атлетик: 100 метр эр, эр Э.Энхбаяр, Х.Балжинням

 

Бөөрөнцөг түлхэлт: Х.Балжинням

 

Жүдо: Эрэгтэйчүүдийн +100 кг Ө.Амарсанаа, -73 кг Т.Балданхайням, -66 кг Э.Билгүүн

 

Эмэгтэйчүүдийн -78 кг А.Нямцэцэг, -57 кг Э.Бямбажаргал

 

Спортын бүжиг: Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн

相关新闻