Гучин-Ус сумын сурагчид “Охидын зөвлөл” байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гучин-Ус сумын Ерөнхий боловсролын сургуулиас Эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан “Цэцэгхэн охин нас” аяныг сурагчдын дунд зохион байгуулжээ.
Аянд 150 гаруй охид оролцож, эрүүл мэнд, гоо сайхан, зөв харилцааны тухайд санал солилцсон ба тулгарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл авсан байна. Охид тулгамдсан асуудлаа илэрхийлэхдээ бүдүүлэг харилцаа хандлага, нэр хоч өгөх явдал түгээмэл, утасны хэрэглээ ихэссэн, шүд, нүдний өвчлөл их байгаа талаар санал нэгдэв.
Аяны хүрээнд 15-18 насны охидыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, өвчлөл илэрсэн охидыг дараагийн шатны үзлэг, эмчилгээнд хамруулаад байна. Аянаар “Охидын зөвлөл”-ийг байгуулж, дарга, тэргүүлэгчдийг сонголоо.