Цагдаагийн гэргий байх нь бахархалтайн зэрэгцээ хариуцлагатай байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-14 10:54:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс түүхт 80 жилийн ойгоо тохиолдуулан “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Алба хаагчдынхаа гэр бүлийн гишүүдэд байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг сурталчлах, тэдний санал хүсэлтийг сонсох, гэр бүл, хамт олны дунд таатай уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой тус үйл ажиллагаанд МЭХ-ны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ё.Цэцгээ, Хүний хөгжлийн төвийн багш Ж.Энхтуяа, ХХҮГ-ын дарга С.Ундрах, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Д.Анхбаяр нар  “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт явуулсан юм.

Зөвлөгөөнийг нээж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат хэлэхдээ, “Алба хаагчдын ажилдаа хандаж буй сэтгэл, зүтгэл, мэргэжлийн ур чадвар, эрүүл мэндийн болон сэтгэл санааны тогтвортой байдлыг хангаж, ажил мэргэжилдээ амжилт гаргахад та бүхний оруулж буй хувь нэмэр юу юунаас чухал” гээд Цагдаагийн алба хаагчдын гэргий гэдэг эр нөхрөөсөө нэг цолоор илүү байдаг хэмээн тодорхойлов.

Ард иргэдийн амгалан тайван амьдралын төлөө цаг наргүй зүтгэж байдаг алба хаагчдын гэр бүл болох 100 орчим эмэгтэй зөвлөгөөнд оролцсон бөгөөд цагдаагийн гэргий байх нь бахархалтайн зэрэгцээ хариуцлагатай байдаг болохоо илэрхийлж байлаа.

相关新闻