Усанд сэлэлтийн тамирчид Малайзын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз улсын Куала-Лумпур хотноо усанд сэлэлтийн өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцсон Монголын тамирчид медаль хүртжээ.
Тайланд, Сингапур, Хонконг, Монгол зэрэг есөн орны 1000 гаруй тамирчин оролцсон уг тэмцээн гуравдугаар сарын 7-10-нд болсон байна. Монгол Улсаас 11 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцож, “Сэлэм загас” клубын тамирчин Түмэнжаргалын Үжин /50 метр, мэлхий сэлэлт/, Энхтөрийн Эрхэс /100 метр, араар даллах сэлэлт/ нар мөнгөн медалийн эзэд болжээ.
Малайзад болсон энэ тэмцээний үеэр А, В цагийн болзол хангасан тамирчдад “Токио 2020” олимп болон “FINA 2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосон байна.