“Дакар ралли 2019”-д оролцсон тамирчид, сэтгүүлч нарт МҮОХ-ны одон, медаль гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-13 17:29:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган “Дакар ралли 2019” олон улсын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг өнөөдөр /2019.03.13/ хүлээн авч уулзлаа.


Энэ үеэр ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нарт “Алтан Очир” одон, ОУХМ Б.Баттөрд “Алтан медаль”, сэтгүүлч Б.Ононд “Олимпийн алдар” одон гардуулав. Авто спортын олимп гэгддэг “Дакар Ралли 2019” олон улсын уралдааныг энэ жил анх удаа Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 6-наас 17-нд зохион байгуулсан.


Монгол Улсын баг анх удаа бүтэн багаар оролцож, нийт 68 улсын 334 багаас “AUTO” төрөлд 32 дугаар байр, “UTV OPEN” ангилалд гуравдугаар байрт шалгарч, түүхэн амжилт гаргасан юм.

相关新闻