Эрх бүхий албан тушаалтнууд болон “Эрх зүйн хөтөч” нарыг чадваржууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-13 12:56:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс Оюуны гэгээ нийгэмлэг ТББ-тай хамтран эрх бүхий албан тушаалтнууд болон 15 сумын  “Эрх зүйн хөтөч” багийн гишүүдээ чадваржуулах хоёр өдрийн сургалтыг энэ сарын 11, 12-ны өдөр Мандалговь хотноо зохион байгууллаа. 

Тус сургалт нь Монгол Улсын Их Хурлын  2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”,  Засгийн газрын 2018 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”- үүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сум, байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд, “Эрх зүйн хөтөч” багийн гишүүдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой ажээ.

Сургалтад 15 сумын ЗДТГ-ын дарга, эрх бүхий албан тушаалтнууд (ЭБАТ), "Эрх зүйн хөтөч" багийн ахлагч нар, газар, хэлтэс, агентлагийн ЭБАТ-нууд оролцож, авлигаас сэргийлэх, албан тушаалаа ашиглан ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, түүний үзэл баримтлал, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхийн үр нөлөө гэх мэт авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль эрх зүйн мэдлэгтэй болсноос гадна гэр бүл, хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, харилцаа зэрэг сэдвийн хүрээнд  мэдээлэл авсан байна. 

相关新闻