Хоёр Их аварга даваагаа ахиуллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Осака хотноо болсон Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн 3 дахь барилдаанд хоёр Их аварга даваагаа ахиуллаа.
Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Кайсейг төвөггүйхэн хаяснаар гурав дахь даваагаа авлаа. Харин өчигдөр өвдөг шороодсон Их аварга Какүрюү М.Ананд энэ өдөр Эндог давлаа. Энэ башёд тэргүүлэх боломж дүүрэн байгаа Митакэүми, Озэки цолны төлөө хүч үзэж буй Такакейшёог давснаар тэд адилхан хоёр даваа, нэг унаатай боллоо. Энэ өдөр Озэки Гойэдо туршлага заан Нишикигийг давж гурван даваатай болов.
Энэ өдрийн барилдаанд Озэки Такаясү Дайшёод унаж энэ башёгийн таамгийг эрс өөрчиллөө. Эзэн хааны цомыг хоёр удаа хүртсэн Гүржийн бөх Озэки Точиношин энэ өдөр дахин Хокүтофужид өвдөг шороодсоноор нэг даваа хоёр унаатай болж тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдлаа.