Энэ долоо хоногт үндэсний бөхийн гурван барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-12 15:45:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт үндэсний бөхийн барилдаангүй өнжсөн бол энэ долоо хоногт дараалсан гурван барилдаан болно.


Тухайлбал, ирэх баасан гарагт Спортын төв ордонд МУБИС-ийн нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаантай бөгөөд энэ нь цолтнуудын улирлын тав дахь барилдаан юм. Харин бямба гарагт Казах түмний уламжлалт Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.


Гуравдугаар сарын 17-ны ням гарагт Зэвсэгт хүчний 98 жилийн ойн улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан уламжлалын дагуу зохион байгуулна.

相关新闻