Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээг гуравдугаар сарын 04-нөөс эхлэн хүргэж эхэллээ.
Багийн хөгжлийг дэмжих жилийн ажлын хүрээнд Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд нэг сарын хугацаанд бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэдэд хүргэнэ.
Энэ удаа сумын иргэд, айл өрх, албан байгууллагыг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” орон нутгийн өмчит компани өөрийн үйлчилгээгээ хүргэж байна.
Иргэд ухаалаг худгаар хэрхэн үйлчлүүлэх, картаа захиалах, цэнэглэх, төлбөр тооцоогоо хийх болон үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтээ гаргах, үүнийг хэрхэн шийдвэрлэснийг лавлах боломжтой. Дараагийн сард хуваарийн дагуу “Дорноговь цахилгаан түгээх сүлжээ” компани хэрэглэгчдэд үйлчилнэ.
Үүнээс гадна Сайншанд сумын ЗДТГ-аас газрын асуудал, халамж үйлчилгээ, өргөдөл гомдол, санал хүсэлт хариуцсан мэргэжилтнүүд өдрийн найман цагаар иргэдэд үйлчилж байна.