Бөхийн өргөөнд үзвэр үзэх тасалбарыг цахимаар захиална
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ нь Ticket.mn-тэй албан ёсоор хамтран ажиллах гэрээнд уг холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, ticket.mn-ийн менежер А.Ариунбилэг нар өчигдөр гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд, үзэгчид Бөхийн
өргөөнд болох барилдаанууд болон бусад урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээний
тасалбарыг онлайнаар захиалан авч, цагаа хэмнэх боломжтой болох юм. Мөн өмнө
бөхийн барилдаанд суудлын дугаар харгалзалгүй, дурын суудалдаа сууж үздэг
байсан бол одоо
тасалбар бүр суудлын дугаартай болж байгаа аж.
.