“Буянтай ээж-2019” ёслолын үйл ажиллагаа 19 дэх жилдээ болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-06 21:20:04

Говь-алтай /МОНЦАМЭ/ Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Говь-Алтай аймгийн ЗДТГ, Иргэний нийгмийн байгууллагын нэгдсэн зөвлөл, Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд хамтран “Буянтай ээж-2019” ёслолын үйл ажиллагааг 19 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. 

Ёслолд тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч Ж.Ганбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг нар оролцож алдрай үрс, алдар гавьяаны одонгоороо энгэрээ чимсэн хүндэт эхчүүдэд мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэсэн юм.

Энэ үеэр хөдөлмөр зүтгэлээрээ  нутгаа хөгжүүлж, үр  хүүхдээ  өв тэгш хүмүүжүүлж, Алтай нутгийн зон олондоо хүндлэгдсэн Г.Цэвэлмаа, Т.Должмаа, Д.Ичинхорлоо, Т.Цэдэв, Ч.Цэрэнсодном, Н.Мөнгөнхуяг, Ш.Загдсүрэн, Д.Амгалан, Ш.Дулмаа нарт “Буянтай ээж-2019” өргөмжлөлийг хүндэтгэн гардуулав.

Мөн тэдэнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Байгаль нуур-Итгэлд хамбад аялах эрхийн бичгийг илгээн мэндчилгээ ирүүлснийг бие төлөөлөгч Б.Эрдэн-Очир гардуулсан бөгөөд тус аймгийн Цэргийн штабаас таваас дээш хүүхэд нь цэргийн алба хаасан Буянтай ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ.


相关新闻