Грентологийн үндэсний төвийн эмч нарын баг Дундговь аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-06 17:59:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Эрүүл насжилтын төлөө” аяны хүрээнд Грентологийн үндэсний төвийн эмч нарын баг Дундговь аймагт хоёр өдөр ажиллаж, 60-аас дээш насны эмэгтэй, 65-аас дээш насны эрэгтэйчүүдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгчээ. 

Үзлэг оношилгоонд 15 сумаас ирсэн 200 гаруй ахмад хамрагдан, ЭХО-д харуулж, зүрхний цахилгаан бичлэг хийлгэн, мэдрэл, дотрын эмч нарт үзүүлж оношлуулан мэргэжлийн эмч нарын үйлчилгээг нэг дороос зардал, чирэгдэлгүй авсан байна.

Өргөн цар хүрээтэй энэхүү үйл ажиллагаа нь “Эрүүл насжилтын төлөө” аяны хүрээнд хэрэгжүүлэх томоохон ажлуудын нэг бөгөөд Грентологийн Үндэсний төв, аймгийн Эрүүл мэндийн газар, Ахмадын хороо хамтран энэхүү аяныг зохион байгуулж байгаа аж. 

相关新闻