Архангай Алтан дорнодын дайчид цувралыг тэргүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. MNBA Үндэсний лигийн плей-оффын II байраар шалгарсан Өвөрхангай Тэнүүн Өлзий баг хүснэгтийн гуравдугаар байрт бичигдсэн Архангай Алтан Дорнодын Дайчид багийн эсрэг тоглов.
Өвөрхангайн Тэнүүн Өлзий баг өөрсдийн ордон болох Агар төвд энэхүү тоглолтыг хүлээн авсан юм. Тоглолтын эхнээс л Дайчид оноогоор илүүрхэж эхэлсэн бөгөөд IY үе хүртэл олон онооны зөрүүтэй тоглолт үргэлжлэв. Харин шийдвэрлэх Micheal Ramey шидэлтээ алдахгүй гүйцэтгэж багийн хамтрагчид нь түүнд тусыг хүргэж байснаар 21 онооны зөрүүг найм болгосон.
Энэ үеэс ширүүхэн өрсөлдөөн өрнөсөн ч ОУХМ Т.Санчир дайчин байж Өвөрхангай аймгийн сэргэлтийг тэр дор нь няцааснаар 114:106-гаар Архангай Алтан Дорнодын Дайчид баг хожлоо. Тус тоглолтод Т.Санчир 41 оноо, 5 самбар, 3 оновчтой дамжуулалт өгч энэ улирлын хамгийн өндөр оноог авлаа. Ховд Шонхорууд ийнхүү цувралыг 1:0-ээр тэргүүлсэн бөгөөд цувралын дараагийн тоглолтод маргааш болно.