Монголын хоккейчид Сингапурын шигшээ багийг 13:3-аар хожив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-05 09:32:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайзын нийслэл Куала-Лампур хотноо "Asian challenge cup” тэмцээн болж байна. Уг тэмцээнд оролцож буй Монголын шайбтай хоккейн эрэгтэй шигшээ баг өчигдөр орой /2019.03.04/ хоёр дахь тоглолтоо Сингапурын шигшээ багтай хийж 13:3-аар хожлоо.


Манай шигшээ баг ийнхүү Сингапурын хоккейн багийг 10 онооны илүүгээр /Mongolia 13:3 Singapore/ илт давуу яллаа.


Хэсгийн сүүлчийн тоглолтоо маргааш буюу 2019.03.06-ны 20:30 цагт Филиппинийн шигшээ багийн эсрэг хийнэ.

相关新闻