Өвлийн XXIX Универсиад наадмын нээлт Сибирь нутгийн онцлогийг харууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-04 14:20:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын нээлтийн ажиллагаа өнгөрсөн ням гарагт /2019.03.03/ ОХУ-ын Красноярск хотноо ёслол төгөлдөр боллоо.


ОХУ-ын Сибирийн томоохон хотуудын Красноярск гуравдугаар сарын 2-12-ны өдрүүдэд болж, шилдгүүдээ  тодруулах юм. Монгол Улсаас цана, шорт трек, уран гулгалт, цанын орон зай баримжаалах, фристайл, уран гулгалт гэсэн спортын таван төрөлд 16 тамирчин, 6 дасгалжуулагч, албаны 4 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. “Красноярск 2019” универсиад наадамд 50 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд 76 багц медалийн төлөө өрсөлдөхөөр очоод байгаа юм.


Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын нээлтийн ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах нар оролцжээ.  Наадмыг нээх ёслол Орос орны өргөн уудам Сибир нутгийн түүх, Сибирийн ард түмний өв соёл, ёс заншлыг харуулсан гэдгээрээ онцлогтой байлаа.

相关新闻