МАН-ын Хороо 98 шинэ гишүүнээр эгнээгээ тэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-01 20:28:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Аюуш баатрын төв талбайд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн болон Улсын бага хурлын анхны дарга, ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа боллоо. 

Энэ бол улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулсан үйл ажиллагааны эхлэл бөгөөд баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, 32 бөхийн барилдаанаар үргэлжлэв.

Аймгийн ИТХ-ын дарга, МАН-ын хорооны дэд дарга А.Ишдорж хурлыг нээн үг хэлж, гишүүд дэмжигчиддээ баяр хүргэлээ. Мөн аймгийн МАН-ын хорооны орлогч дарга М.Батзориг үндсэн илтгэлийг тавьж, Арвайхээр сумын МАН-ын хорооны дарга О.Пүрэвдорж баярын мэндчилгээг дэвшүүллээ.

Баярын өдрөөр Монгол Ардын Нам 98 шинэ гишүүнээр эгнээгээ тэлж, намын үйл хэрэгт чин үнэнчээр зүтгэж ирсэн нэр бүхий хүмүүсийг шагнан урамшуулав. “Тухайлбал, “Тусгаар тогтнолын одон”, “Ахмад зүтгэлтэн”, “Хүндэт тэмдэг”, “Тэргүүний ажилтан”, “Эх орны төлөө”, “Баярын бичиг”, “Засаг даргын жуух”, ИТХ-ын “Хүндэт жуух” зэрэг шагналуудаар 100 орчим хүн энгэр мялаасан юм.

Ойн баярын арга хэмжээ энэ сарын 2, 3-ны өдрүүдэд урлаг, спортын уралдаан, тэмцээнээр үргэлжилнэ.

相关新闻