Хүнсний иж бүрэн лабораторийн барилгын ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-03-01 16:50:04

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүнсний иж бүрэн лабораторийн барилгын ажлыг эхлүүллээ. 

Энэхүү хүнсний иж бүрэн лабораторийг байгуулснаар Өмнөговь аймгийн иргэдийг стандартын шаардлага хангасан эрүүл аюулгүй мал аж ахуйн гаралтай болон хүнсний бүтээгдэхүүнээр хангах нөхцөл бүрдэнэ.  


Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн хүрээнд Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд уг лабораторийг барьж энэ ондоо ашиглалтад оруулах юм. Улсын төсвийн 480,1 сая, орон нутгийн төсвийн 369,3 сая нийтдээ 849,4 сая төгрөгийн өртгөөр "Бизнес фокус" ХХК энэхүү ажлыг хийж байгаа аж. Тус лабораторийг байгуулснаар мал аж ахуйн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний магадлан шинжилгээг хийх баталгаажуулахаас гадна Монгол Улсад мөрдөж буй дүрэм, стандартын дагуу төлөвлөсөн гэдгээрээ онцлог юм. Хоёр давхар 864м2 талбайтай, оффисууд, шинжилгээний тасгуудаас бүрдсэн энэхүү лабораторид орон нутгийн төсвийн 225,3 сая төгрөгөөр иж бүрэн тоног төхөөрөм, тохижилтын ажлыг хийх аж. 

相关新闻