Цахим хуудасны ил тод байдлаар 21 аймгийг тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. “IRIM” хараат бус судалгааны хүрээлэнгээс 21 аймгийн төрийн байгууллагуудын цахим хуудасны ил тод байдалд жил бүр судалгаа хийдэг. 2018 оны судалгаагаар Дундговь аймгийн ЗДТГ хамгийн өндөр үнэлгээ авч нэгдүгээр байрт жагссан байна.
“IRIM” Хараат бус
судалгааны хүрээлэн 2008 онд байгуулагдсан, судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ,
сургалт нөлөөллийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд 2010 оноос НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөр болон Авлигатай тэмцэх газрын санаачилгаар энэхүү мониторинг
судалгааг анх хийж эхэлсэн байна.
2014 оноос дээрх
байгууллагуудын албан ёсны зөвшөөрөлтэйгээр жил бүр уламжлал болгон судалгаа
хийж, тайлан гаргаж байгаа ажээ.
Тус хүрээлэнгээс төрийн
байгууллагуудын вэб сайтын хүртээмжтэй хялбар байдал, үйл ажиллагааны ил тод
байдал, төсөв санхүүгийн, худалдан авах ажиллагааны, хүний нөөцийн ил тод байдал гэсэн үзүүлэлтээр судалгаа хийж, дүнгээ
гаргадаг.
Дээрх үзүүлэлтүүдийн дунджаар 21 аймгаас Дундговь аймаг
78,5 оноо авч нэгдүгээр байрт орсон бол хоёрдугаар байрт Дархан-Уул аймаг
жагсаж, Орхон аймаг удаалжээ.