60 орчим тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн байна.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-02-28 22:32:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 60 орчим тоног төхөөрөмж гардуулан өгсөн байна. 

НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн банк, Өмнөговь аймаг, Оюутолгой компанийн хамтарсан "Говийн оюу хөгжлийг дэмжих сан", аймгийн Засаг даргын Тамгын газар холбогдох байгууллагуудтай хамтарч "Эмэгтэйчүүд залуучуудын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр"-ийг аймагт хэрэгжүүлж байгаа юм.


Уг хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн  Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 16 нэр төрлийн 60 орчим тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Энэхүү тоног төхөөрөмж нь 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй юм байна. Цаашид тус хөтөлбөрийн хүрээнд шат дараатай ажлуудыг зохион байгуулахөөр төлөвлөж байгаа ажээ.

"Эмэгтэйчүүд залуучуудын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Каори Ишикаватай аймгийн удирдлагууд уулзаж энэхүү ажлын талаар санал солилцлоо. Уг хөтөлбөр хэрэгжих явцад буюу 2019 онд Өмнөговь аймгийн 10 суманд явуулын үзлэг хийх юм байна.



相关新闻