Аймгийн Засаг дарга Баян-Овоо суманд ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Баян-Овоо сумд Төрийн байгууллагын сахилга хариуцлагын доголдол гарсан тухай аймгийн Удирдах ажилтны зөвлөлгөөнд яригдсан. Тус асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн анхааран ажиллаж байгаа талаар ажилтан, алба хаагчидтай нээлттэй ярилцах зорилгоор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан тус суманд ажиллажээ.
Ингэхдээ иргэдийн санал хүсэлтийг сонсож цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах чиглэлийг өгсөн байна.
Мөн үеэр тус сумын удирдлагуудаас цагийн үеийн мэдээ мэдээллийг сонсчээ. Тус сумын хувьд 2015-2016 оны өвөл олон жилийн дунджаас эрс хүйтэн байсантай холбогдуулан малын зүй бус хорогдлын хэмжээ өндөр байгааг малчид хэлж байв. Тиймээс малын өвс, тэжээлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудалд анхаарлаа хандуулахыг Засаг даргаас хүсч байсан. Мөн Шинэ зууны илгээлтийн эзэд арга хэмжээ зохион байгуулагдахдаа өргөн хүрээнд зохион явуулж малчдад тус дэм болгох тал дээр саналаа хэлж байсан юм.
Б.Мөнхзул