“Хөвгүүд энхийн харуулд” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 14:44:02

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Хөвгүүд энхийн манаанд” тэмцээнийг Дэлхийн зөн, Хилийн цэргийн 0257-р ангитай хамтран зохион байгууллаа.

Засаг даргын тамгын газар, 3 болон 9-р багийн эрх зүйн хөтөч, зохион байгуулагч нарын санаачилгаар хүүхэд залууст цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, бие бялдрыг хөгжүүлж авхаалж самбааг сорих зорилгоор дээрх тэмцээнийг зохион байгуулжээ.

Тэмцээн таван төрлөөр явагдаж 6 сургуулийн 60 сурагч оролцож өөрсдийн ур чадвар, авхаалж самбаа, мэдлэг оюунаараа өрсөлдсөнөөс тэргүүн байранд Эрдмийн далай цогцолбор сургууль, дэд байранд Ирээдүй сургууль, гуравт Авьяас сургуулийн хамт олон шалгарчээ.

Б.Гантуяа

相关新闻