Орон нутгийн үйлдвэрлэгчид ханган нийлүүлэлтийн төлөвлөгөөг давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-02-28 18:05:21

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өнгөрсөн онд орон нутгийн үйлдвэрлэгчид 14 нэр төрлөөр 102 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлчилгээг Оюутолгой компанид нийлүүлж төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна.

Тус компанид орон нутгийн үйлдвэрлэгчдийн ханган нийлүүлэлтийг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан билээ. Уг ажлын хэсэг хуралдаж 2018 оны ажлаа дүгнэж, 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцлээ. Энэ үеэрээ дээрх үр дүнг онцоллоо. Мөн аймгийн үйлдвэрлэгчдээ алдаршуулах нэвтрүүлэг хийж, олон түмэнд хүргэхийн зэрэгцээ Даланзадгад суманд бизнес эрхлэгчдэд зориулсан мэдээллийн төв нээж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн байна.
Хөдөлмөр эрхлэлт ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр 2018 онд шууд ажлын байр 2699, шууд бус ажлын байр 1441 нэмэгджээ.

相关新闻