УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллаж эхэллээ. Тэрээр өнөөдөр Арвайхээр сум дахь залуучуудтай "Эртэч Монгол" өглөөний цайны уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад 90 орчим хүн оролцож, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Өвөрхангай аймагт 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл авсан юм.
Түүнчлэн аймгийн болон Арвайхээр сумын НАМЗХ-ны Тэргүүлэгчид уулзалтанд оролцож, залуучуудыг дэмжих чиглэлээр сар бүр нэг томоохон үйл ажиллагаа өрнүүлж байхаа мэдэгдэв. Тухайлбал, залуусыг илтгэх, мэтгэлцэх урлагт сургах, эерэг хандлага, харилцаанд төлөвшүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, бүсийн хэмжээнд чуулга уулзалтуудыг зохион байгуулах зэргээр олон ажлыг төлөвлөөд байгаа аж.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллах үеэрээ Арвайхээр, Тарагт сумын иргэд, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, тохижилт үйлчилгээний компанийн ажилчидтай уулзалт хийнэ.