Дөрвөн сумын захиргаанд автомашин олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-02-26 13:47:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас хоёрдугаар сарын 22-ны өдөр Орон нутгийн тѳсвийн хѳрѳнгѳ оруулалтын 136.0 сая тѳгрѳгийн санхүүжилтээр Бигэр, Бугат, Тонхил, Шарга сумын Засаг даргын Тамгын газрын автомашины парк шинэчлэлтийг хийжээ. 

Дээрх сумдад УАЗ ХАНТЕР маркийн автомашиныг тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч Ж.Ганбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар хүлээлгэж ѳгсөн юм.

Өмнө нь 2018 онд улсын тѳсвийн 141.8 сая тѳгрѳгийн санхүүжилтээр Алтай, Баян-Уул, Дарив, Дэлгэр, Жаргалан сумын Засаг даргын Тамгын газарт УАЗ ХАНТЕР маркийн автомашин нийлүүлж, парк шинэчлэлт хийсэн байна.


相关新闻