Дюссельдорфын Их дуулгаас нэг мөнгө, 3 хүрэл медальтай ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-25 10:45:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Германы Дюссельдорф хотноо энэ оны гурав дахь том тэмцээн болох Их дуулга /Grand slam/-д хүч, ур чадвараа сорьсон манай 19 тамирчдаас нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.


Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд болж эмэгтэй 52 кг-д ОУХМ Л.Сособарам мөнгөн медаль, эрэгтэй 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, эмэгтэй 57 кг-д Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нар хүрэл медаль хүртсэн бол хоёр дахь өдөр +100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр хүрэл медалийн эзэн байна.

相关新闻