Гурван тамирчин "Токио-2020" паралимпийн эрх аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-25 10:05:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын паралимпийн спортын багаас "Токио-2020"  паралимпийн эрхийг өнөөдрийн байдлаар гурван тамирчин аваад байна.


Эхний эрхийг Турк улсын Анталья хотод болсон пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн k 44 ангиллын 61 кг-д өрсөлдсөн тамирчин Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д  хүч сорьсон Х.Энхтуяа нар хүртсэн юм. Харин хамгийн сүүлд пара буудлага спортын төрлөөр ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" паралимпийн эрхийг өвөртлөөд байна.


相关新闻