“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэм тогтоож зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/
МОНЦАМЭ/ Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын
6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт
үйлдвэр” ХХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан. Үүний дагуу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын
хэсэг Орхон аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг хэвлэлийн хурал зарлаж зарим
шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Улс орны эдийн засаг, санхүүгийн
асуудалд нэн чухал “Эрдэнэт үйлдвэр”ХХК-д гарсан маргаантай холбогдуулан 6
сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож байна. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж
сар бүр Засгийн газарт тайлагнана. Тогтоолын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн
Ерөнхий захирал болон ТӨБЗГ-ын удирдлагатай ярилцсаны үндсэн дээр бүтцийн
өөрчлөлт хийж 9 өрөөг битүүмжилнэ” гэлээ.
Үүний хүрээнд компанийн статусыг өөрчилж, Тэргүүн дэд захирал, Эдийн
засгийн асуудал хариуцсан орлогч, Хуулийн хэлтсийн дарга, Хуулийн хэлтсийн
даргын орлогч, Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, Хүний нөөцийн
албаны дарга гэсэн албан тушаалтнуудыг үүрэгт албан ажлаас нь чөлөөллөө. Үүний дагуу 9 өрөөг битүүмжилж байна. Уг үйл
явдлын талаар эргэн мэдээлнэ.