Ховд Шонхорууд Дайчдыг хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-20 11:15:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний лигийн Ховд Шонхорууд болон Архангай Алтан Дорнодын Дайчид багуудын улирлын хайнаа салгах 3 дахь учраа өчигдөр болж Шонхоруудын ялалтаар өндөрлөв.


Энэ хоёр баг улиралд 2 таарч тоглоход эхний тойрогт Архангай Алтан Дорнодын Дайчид баг хожиж харин хоёрдугаар тойрогт Ховд Шонхорууд ялалт байгуулсан билээ. Тус тоглолт хоёр багийн хувьд маш чухал тоглолт гэдэг нь тоглолтын эхнээс харагдаж байв.


Тоглолтын эхний үед Allen Jeffrey West болон Westley Hinton гэсэн самбарын тоглогчдын өрсөлдөөн тун ширүүн боллоо. Мөн Архангай Алтан Дорнодын Дайчид багаас Г.Баттөр гайхалтай тоглолтоо үзүүлж 13 оноо авахдаа 100 хувьтай довтолж эхний үед Архангай Алтан Дорнодын Дайчид багаараа 35 оноо авч эсрэг багаасаа 5 оноо илүү дуусгалаа.


Харин хоёрдугаар үед Ховд Шонхорууд багаас Э.Дөлгөөн тун хангалтгүй тоглолтыг үзүүлж оноо 10-аас дээш болоод байх үед Ховд Шонхорууд багаас Батжаргал болон Ган-Эрдэнэ нар солилцоогоор талбайд гарч маш ашигтай тоглолтыг үзүүлж онооны зөрүүг 2 болгож ойртуулсан боловч эсрэг багаас Jordan Woodard холын зайн шидэлтүүдээ амжилттай болгож энэ үед 15 оноо авснаар баг нь эсрэг багаасаа 12 оноо илүү эхний хагасыг дуусгалаа. Шийдвэрлэх хоёрдугаар хагаст Архангай аймгийн багаас Ц.Азбаярын холын шидэлтүүд болон Allen Jeffrey West-ын довтолгоонууд гайхалтай байж 2 баг 10 онооны зөрүүтэй байв.


Харин шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн дунд хэсгээс Ховд Шонхоруудаас багийн лидерүүд болох Э.Дөлгөөн Г.Цэнгүүнбаяр нарын тоглолт маш сайн болж онооны зөрүүг ойртуулав. Тоглолтын цаг дуусахад 30 секунд дутуу байхад Архангай Алтан Дорнодын Дайчид баг 2 оноо илүү байлаа. Энэ мөчид Э.Дөлгөөн хурдан довтолгоо хийж Шонхорууд эцсийн мөчид ялалт байгууллаа. 

相关新闻