Өвлийн хүлэмж ашиглалтад орсноор 20- 30 ажлын байр бий болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-16 10:17:43

Өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар барьж эхлүүлсэн өвлийн нарлаг хүлэмжийн барилгын ажил энэ хавар дуусч, анхны тариалалтаа хийнэ.

Мөн Мандалговь хотын цэнгэлдэх хүрээлэнгийн эхний хэсэг ашиглалтад орж, Дундговьчууд энэ жилийн баяр наадмаа цэнгэлдэх хүрээлэнд үзэж сонирхоно гэж аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэ хэллээ.

Өвлийн дөрвөн хүлэмж барихаар төлөвлөсөн бол цэнгэлдэх хүрээлэн мөн дөрвөн бүрэлдэхүүн барилгаас бүрдэх юм. Өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангаас 600 сая төгрөгийг өвлийн хүлэмжийн эхний хоёр барилгад, 870 гаруй сая төгрөгийг цэнгэлдэх хүрээлэнгийн А блокийг барихад зарцуулж байгаа бөгөөд энэ онд мөн орон нутгийн хөгжлийн сангаас үргэлжлүүлэн 700 гаруй сая төгрөг зарцуулах юм байна.

Одоогийн байдлаар өвлийн хүлэмжийн барилгын ажил 70 хувьтай, цэнгэлдэх хүрээлэн 30 гаруй хувьтай байгааг Засаг дарга хэлж байна. Тэрээр, өвлийн хүлэмж ашиглалтад орсноор 20- 30 иргэн ажлын байртай болж, 8 төрлийн хүнсний нарийн ногоогоор хүн амын хүнсний хэрэгцээг хангадаг болно. Үүгээр зогсохгүй хүнсний ногоо даршилж, савлах зэргээр дагалдах жижиг үйлдвэрүүд бий болох боломж бүрдэнэ гэлээ.

Т. Отгонтуяа

 

相关新闻