Алга болсон иргэнийг олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Чандмань сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчдаар ахлуулсан багийнхан алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ.
2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр "Иргэн Ш нь өглөө хониндоо яваад орой ирсэнгүй" гэх дуудлагын дагуу тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид хүлээн авч улмаар сумынхаа онцгой комиссыг хуралдуулан эрэн хайх ажлыг эхлүүлжээ. Тэд дөрвөн мотоцикль, хоёр машин, нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр алга болсон иргэнийг хайж шөнийн 02 цагт олсон байна. Иргэн Ш хониндоо явж байхдаа мориноосоо унаж хөлөө гэмтээн явж чадахгүйд хүрсэн бөгөөд эрэн хайх багийнхныг очиход осголтын байдалтай байсан гэнэ.