Илий маллагч У.Насанбат аймгийн хөдөлмөрийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-02-01 15:14:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү Бариач багийн илий маллагч У.Насанбат аймгийн хөдөлмөрийн аварга боллоо.

Шагналыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус аймгийн Засаг дарга С.Гансэлэм, "Эрдэнэс алт ресурс" ХК-ийн захирал Д.Ариунболд болон холбогдох албаны хүмүүс гардуулж өглөө.

Говь-Алтай аймгийн халиун бугын цус сэлбэх, үржүүлэх зорилгоор 2017 онд найм, 2018 онд 10 илий нутагшуулсан юм. Тэдэнд өвс тэжээл тавьж өгөх, усалж ундаалах ажлыг малчин У.Насанбат хариуцдаг ажээ.

相关新闻