С.Будхүү “Улсын аварга”-аар 10 дахь удаагаа тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-15 11:21:11

Олон улсын таеквондогийн Улсын аварга шалгаруулах 22-р тэмцээнд Завхан аймгийн баг тамирчид амжилттай оролцож 14 медаль хүртжээ.

Тодруулбал Завханы Цагдаагийн газрын алба хаагч, цагдаагийн ахлах ахлагч Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аварга С.Будхүүгийн бэлтгэж тэмцээнд оролцуулсан 14 тамирчин бүгд медаль хүртжээ.

“Цэцэн клуб”-ын тамирчин Б.Отгонцэцэг 45 килограммын жинд алтан медаль, А.Бунд 64 килограммын жинд алтан медаль, М.Мөнх-Эрдэнэ 26 килограммын жинд мөнгөн медаль, Б.Нэргүй 64 килограммын жинд мөнгөн медаль, Г.Дорждэрэм 78 килограммын жинд хүрэл медаль, Б.Гэрэлсайхан, О.Шаравдорж нар 45 килограммын жинд хүрэл медаль, мөн болзолт тулааны төрөлд тус тус хүрэл медаль, Н.Тогоохүү болзолт тулааны төрөлд хүрэл медаль тус тус хүртсэн байна. Мөн  тэмцээний үеэр Б.Отгонцэцэг  Олон улсын хэмжээний мастер болжээ.

Харин клубын дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер, Дэлхийн аварга С.Будхүү Олон улсын таеквондогийн 10 удаагийн “Улсын аварга” болж  шилдэг дасгалжуулагчийн “Цом” хүртсэн байна. 

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

相关新闻